АЧАА БҮРТ ЗОРИУЛСАН ТЭЭВРИЙН ШИЙДЭЛ

home-image

БИДНИЙ ТУХАЙ

“ЭНТАЙР ГЛОБАЛ ЛОЖИСТИК" ХХК нь 100% дотоодын хөрөнгө оруулалтай Монгол компани. Зам тээврийн яамнаас улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болон МҮХАҮТ-н гишүүн байгууллага юм.

Улс хоорондын тээвэр зуучийн чиглэлээр олон жил ажилласан өндөр мэдлэг туршлага, ур чадвартай, эрч хүчтэй, найрсаг хамт олон бид дэлхийн 6 тивийн 85 орны 300 гаруй харилцагч түншүүдийн өргөн сүлжээтэйгээр Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Гашуун Сухайт зэрэг хилийн боомтууд, Дархан, Эрдэнэт хотууд дахь өөрийн төлөөлөгчийн газруудаар дамжуулан бүх төрлийн тээвэр ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Алсын хараа

Тээвэр логистикийн салбарт шинэ технологи, шилдэг шийдлүүдийг санал болгосон салбартаа манлайлагч байгууллага болно.

Зорилго

Харилцагч, хэрэглэгчдийнхээ найдвартай түнш байж тээвэр логистикийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд чанартай хүргэнэ.

aboutus-image

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ

Ачаа бүрт зориулсан шийдэл

Бид далай, төмөр зам , авто зам, агаарын тээврийн үйлчилгээ, тэдгээрийн холимог тээврийн шийдлүүдийг өөрсдийн туршлага дээрээ үндэслэн импорт, экспорт, транзит болон дотоодын тээвэрлэлтийн бүхий л чиглэлд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог.

products-image

Үүнд:

  • Төмөр замын тээвэр
  • Далайн тээвэр
  • Автомашины тээвэр
  • Автын түүвэр ачааны тээвэр /Европын орнуудаас/
  • Чингэлэг түүвэр ачаа /Азийн орнуудаас/. Бүх төрлийн аюултай болон химийн ачааны тээвэр
  • Түргэн муудах, хэмийн горимтой, тусгай нөхцөл шаардах ачааны тээвэр
  • Овор хэмжээ ихтэй болон задгай ачааны тээвэр
  • Экспортын ачааны тээвэр
  • Агаарын тээвэр
  • Транзит тээвэр
  • Төслийн ачааны тээвэр
  • ХОЛБОО БАРИХ

    Монгол улс, Улаанбаатар хот

    Баянгол дүүрэг, 4-р хороо, Ажилчны гудамж

    TIL Бизнес центр № 208

    И-мэйл: sales@eglogistic.mn

    Утас: 976-99919437, 99613330, 99916173